Улсын Онцгой комисст автомашин хандивлалаа

Улсын Онцгой комисст автомашин хандивлалаа

"Эко автомашин импортлогчдын холбоо”-ноос шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж “Nissan vanette” загварын автомашиныг Улсын онцгой комисст хандивлалаа.

Тус холбоо нь 2017 онд байгуулагдсан бөгөөд 400 гаруй гишүүнтэй. Эдгээр гишүүдийнхээ дунд сайн үйлсийн аяныг өрнүүлэн 15 сая төгрөгийн өртөг бүхий автомашиныг худалдан авч, гардуулсан байна.

Япон Улсад 2012 онд үйлдвэрлэсэн тус автомашиныг ачааны болон суудлын зориулалтаар ашиглах боломжтой аж.