АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад тусламж үзүүлэхээ мэдэгдлээ

АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад тусламж үзүүлэхээ мэдэгдлээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческиг өнөөдөр /2020.03.16/ өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлууд, цаг үеийн бусад асуудлаар санал солилцов.

Коронавирусийн тархалт дэлхий дахинд хурдацтай тархаж буй энэ цаг үед манай хоёр улс хэрхэн хамтран ажиллах, мөн АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад үзүүлэхээр төлөвлөж буй тусламжийн талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.