Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 257 иргэн эх орондоо ирлээ

Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 257 иргэн эх орондоо ирлээ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд 20:54 цагт газардлаа.

Уг онгоцоор Монгол Улсын 257 иргэн эх орондоо ирж байна. Эдгээр иргэнийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ болон ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилал, Наранбулаг амралтын газарт хуваарилан 14 хоногийн хугацаанд тусгаарлах юм.

Эхний ээлжинд хүндэтгэх шалтгаантай иргэдээ Европоос болон Солонгос, Японоос татаж байгаа билээ. 

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн энэхүү нислэг нь гадаад улсаас иргэдээ татаж авч буй гурав дахь удаагийн нислэг бөгөөд

-Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 244 монгол иргэн 

-Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 231 монгол иргэн эх орондоо ирсэн юм. 

Монгол Улсын нийслэлд Токио- Улаанбаатар чиглэлийн онгоц ийнхүү газардсанаар Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу одоогийн байдлаар нийт 732 иргэнээ авчраад байна.