ҮАБЗ: Улсын төсвийн 100 тэрбум төгрөгөөр жижиг аж, ахуй нэгжүүдийн алдангийг НӨХНӨ

ҮАБЗ: Улсын төсвийн 100 тэрбум төгрөгөөр жижиг аж, ахуй нэгжүүдийн алдангийг НӨХНӨ

Уг нь манай улс парламентын засаглалтай улс. Улс орны хувь заяатай холбоотой бүхий л шийдвэрийг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэдэг гэсэн үг. Гэтэл сүүлийн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ нь УИХ-аа буланд шахаж, урдуур нь орж ажлыг нь хийдэг дүр зураг ажиглагдаж эхлэв. Манай улс Дэлхийн хаана ч байхгүй ҮАБЗ-ийн засаглалтай болж байна уу гэлтэй. 

Угтаа бол бүхэл бүтэн стратегийн ордоор иргэдийн зээлийг тэглэхийг, баяр наадмын тухай хуулийн дагуу Цагаан сараа тэмдэглэх үү, үгүй юу зэрэг асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой баймаар.  

Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Д.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэх гуравхан хүнээс бүрдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ нь 76 гишүүнтэй парламентынхаа өмнөөс асуудлуудыг шийдвэрлэж буй нь сүүлийн үед олны шүүмжлэлд өртөөд байна. Энэ мэт шүүмжлэл хүчтэй өрнөж байх үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дараагийн шийдвэрээ гаргасан талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт /2020.03.12/ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хуралдаж аж, ахуй нэгжүүдийн алдангийг улсын төсвийн 100 тэрбум төгрөгөөр нөхөх тухай Худалдаа аж, үйлдвэрийн танхимын саналыг хүлээж авахаар болсон гэх мэдээлэл байна.

Тодруулбал, Худалдаа аж, үйлдвэрийн танхимаас ирүүлсэн 21 зүйлтэй саналаас хэсэгчилж буюу 100 тэрбум төгрөгөөр жижиг, аж ахуй нэгж байгууллагуудын алдангийг нөхөх гэсэн заалтыг нь  хүлээн авч дэмжих цаашлаад уг ажлыг зохион байгуулах чиглэлийг Засгийн газарт өгчээ.

Уг шийдвэрийн дагуу, эл хөнгөлөлтөд 9 хүртэлх ажилтантай жижиг, аж ахуй нэгж байгууллагууд хамрагдах боломжтой аж. Энэ дундаа орлогогүй болж татвар болон цалингаа өгч чадахгүйд хүрч үйл ажиллагаа нь хүндэрсэн байгууллагуудад нөхөн төлбөр оногдох юм байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газар уг асуудлыг ирэх долоо хоногтоо багтан шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Хэдийгээр Монгол банкнаас бодлогын хүүгээ нэг нэгжээр бууруулах шийдвэр гаргасан ч энэ нь аж, ахуй нэгжүүдийг асуудлыг бүрэн шийдэж чадахгүй учраас бусад арга хэмжээг даруйхан авах шаардлагатай гэж Худалдаа аж, үйлдвэрийн танхимаас үзэж 21 зүйлтэй саналаа хүргүүлсэн байдаг. Уг саналд, 100 тэрбум төгрөгөөр алдагдлыг нөхөх боломжтойг сануулжээ.

МХАҮТ-ИЙН САНАЛЫГ ДЭЛГЭРЭНГҮЙГЭЭР ХҮРГЭВЭЛ:

  1. Монгол банк бодлогын хүүгээ бууруулж, зах зээлд гаргах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх 
    2. 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэн хөрөнгө оруулалтын чухал бус зардлуудыг танах (тухайлбал энэ онд эхлэх хөдөөгийн соёлын төвүүдийн шинэ барилга, сумын захиргааны конторын барилгын ажилд төсөвлөсөн 220 орчим тэрбум төгрөг). Ийнхүү танасан зардлыг аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн бүтцийн өөрчлөлт хийхэд хуваарилах
  2. Covid-19 вирусын бизнест үзүүлж буй нөлөөллийг саармагжуулах
  3. Үйл ажиллагааг нь зогсоосон, эсвэл хязгаарласан аж ахуйн нэгжүүдийн НӨАТ, орлогын албан татвар, гаалийн татварын төлөх хугацааг 3 сараас доошгүй хугацаагаар хойшлуулах, алданги, торгууль ногдуулахгүй байх
    4. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хугацааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулах 
    5. Арилжааны банкуудын зүгээс аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн хуваарийг шинэчлэхэд Монгол банкнаас зохих бодлого чиглэл гаргах
    6. Үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын хураамж зэрэг төрийн байгууллагуудад төлөх төлбөр, шимтгэл, хураамжуудыг түр хугацаагаар хөнгөлөх, чөлөөлөх, хойшлуулах
    7. Бизнест үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах үүднээс томоохон Түрээслүүлэгч аж ахуйн нэгжүүд түрээсийн төлбөртөө тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхийг бодлогоор дэмжих 
  4. ЖДҮ-үүдэд дэмжлэг үзүүлэх замаар ажлын байрыг хадгалах
  5. Худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, барилга зэрэг тодорхой салбарт бизнесийн зориулалтаар олгосон зээлийн хүүгийн 3 хүртэл сарын төлбөрийн 50 хувийг төрөөс төлөх. Үүнд тооцоогоор ойролцоогоор 100 тэрбум төгрөг шаардагдах ба улсын төсвийн хөрөнгө оруулалтаас танах зардал болон Төсвийн тогтворжуулалтын сангаас шийдэх боломжтой гэж үзэж байна.
    9. Жижиг дунд үйлдвэрийн импортын түүхий эд, материалын гаалийн ба нэмэгдсэн өртгийн албан татварыг 2020 оны дуустал хугацаанд тэглэх
    10. Засгийн газраас тогтоосон харьцуулалтын аргаар ба шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх
    11. ЖДҮ-ийн хөгжлийн сангаас олгох зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх 
    12. Засгийн газрын сангуудын хөнгөлөлтэй эх үүсвэрийг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хуучин ажлын байруудыг хадгалах, үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг дэмжихэд чиглүүлэх
    13. Вирусын тархалтын эрсдэлтэй нөхцөл байдалд онлайн худалдан авалт хийх, цахимаар төлбөр төлөх зэргийг дэмжин банкны цахим гүйлгээний шимтгэлийг тодорхой хугацаанд багасгах, чөлөөлөхийг дэмжих бодлого шийдвэр гаргаж хэрэгжүүлэх
  6. Иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, хэрэглээг дэмжих
  7. “Эрдэнэс Тавантолгой” компаниас хувьцаа эзэмшигчдэд тараахаар шийдвэрлэсэн байгаа 200 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийг 4 дүгээр сард багтаан олгох, ноогдол ашгийн тодорхой хувийг үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах ваучер байдлаар тараах
    15. Хувиараа НДШ төлөгч иргэдийн нийгмийн даатгал төлөх хугацааг 6 сараар хойшлуулах
    16. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 7.2 дахь хэсэгт заасан үйлчилгээний татвараас Татвар төлөгчийг 6 сарын хугацаанд чөлөөлөх
    17. Орон сууцны ипотекийн зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийг хорио цээрийн хугацаанд хойшлуулах
  8. Хүнсний гол нэр төрлийн барааны нийлүүлэлтийг тогтвортой байлгах
  9. Хүнсний гол нэр төрлийн барааны өөр улсаас импортлохтой болон тээвэрлэлттэй холбоотой гарах нэмэлт зардлыг зөрүүг Засгийн газраас олгох
    19. Импортоор оруулж ирэхэд төлөх Нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөлтийг гурван сараас доошгүй сараар хойшлуулах
    20. Хүнсний гол нэр төрлийн барааны импортын зориулалтаар хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх
    21. Гурилын үйлдвэрүүдийн импортлох хүнсний улаанбуудайн квотыг 120000-150000 тонн болгож нэмэгдүүлэх