Улсын онцгой комисс 11 цагт хуралдана

Улсын онцгой комисс 11 цагт хуралдана

Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл Cөүл, Европын орнуудаас тусгай үүргийн онгоцоор ирсэн манай гурван иргэн коронавирусийн халдвар илэрсэн талаар өчигдөр Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас мэдээлсэн.

Харин тус асуудал болоод авах арга хэмжээний талаар өнөөдөр Улсын онцгой комисс 11 цагт хуралдах ажээ.