Европын холбоо 30 хоног хилээ хаалаа

Европын холбоо 30 хоног хилээ хаалаа

Европын Холбоо /ЕХ/ гуравдугаар сарын 17-ноос эхлэн хилээ хаахаар болсон тухай Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ. “Мягмар гаргийн үдээс хойш ЕХ, Шенгений бүсийн хил 30 хоног хаагдана. ЕХ-ны гишүүн бус ба гишүүн орнуудын хооронд зорчих хөдөлгөөнийг энэ хугацаанд хааж байна. Европын удирдагчид энэхүү шийдвэрийг даваа гаргийн өглөө гаргалаа" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн тэрээр “Коронавирусний аюул занал бодитоор нүүрлэсэн” гэдгийг Францын Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ. “Бид дайны байдалд байна. Бидний дайсан нүдэнд харагдахгүй боловч давшиж байна” гэж Макрон хэлсэн байна.