ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлууллаа

ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлууллаа

Өнгөрсөн оноос ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон долоон иргэнийг Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас танил тал, найз нөхөд болоод өөрийн компанидаа зээл олгосон хэргээр буруутган шалгаж эхэлсэн билээ. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байсан ч ирэх сарын 06-ныг хүртэл хойшлогдлоо.

Учир нь Хяналтын прокурор Р.Батнасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаанд оролцох болсон тул саналыг хүлээн авчээ. Харин Б.Батзоригт шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасан гэмт хэрэгт буруутгаад байгаа юм.