Амьжиргааны түвшин доогуур иргэдэд халдвараас урьдчилан сэргийлэх багц олгож эхэллээ

Амьжиргааны түвшин доогуур иргэдэд халдвараас урьдчилан сэргийлэх багц олгож эхэллээ

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өрхийн амьжиргааны түвшин доогуур /0-200 оноотой/ 2500 өрхөд урьдчилан сэргийлэх багц олгож эхэлжээ.

Энэхүү багцад дахин хэрэглэх боломжтой амны хаалт таван ширхэг, хоёр ширхэг гарын саван, 10 ширхэг витамин, халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалт хэрэглэхэд анхаарах зөвлөмж зэрэг багтаж байгаа юм.

Дээрх ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс зохион байгуулан ажиллаж байгаа ба хамтран зохион байгуулагчаар нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар болон дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс багтаж байна. Энэ ажил нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өрнөж байгаа бөгөөд өнөөдөр Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга нарт хүлээлгэн өгчээ.