ВИДЕО: Хотын гудамж талбайг ариутгах ажил өнөөдөр 14:00 цагаас эхэлнэ

ВИДЕО: Хотын гудамж талбайг ариутгах ажил өнөөдөр 14:00 цагаас эхэлнэ

Энэ долоо хоногт цаг агаар нэмэх хэмтэй байх төлөвтэй тул хотын гудамж талбай, олон нийт ихээр зорчдог газар, барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхээр болжээ.

Халдваргүйжүүлэлт өнөөдөр Сүхбаатарын талбайд 14:00 цагаас нэгдсэн байдлаар эхлэх бөгөөд цаашид тогтмол хуваарийн дагуу хийгдэх юм. Энэ долоо хоногийн хувьд Мягмар, Лхагва гарагт хотын гол гудамж талбайд, Пүрэв, Баасан гарагуудад гэр хорооллын гудамж талбайд хийхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна.

Цаашид дулааны хэм нэмэгдэх үеэр Тохижилт үйлчилгээний компаниудын ус шүршигч машин техникийг ашиглах ариутгал, халдваргүйжүүлэлт хийх юм байна.