“Амны хаалт хүрэлцээгүй байгаа нь үнэ нэмж, дамлан худалдах байдал хяналтаас гарсантай холбоотой” гэв

“Амны хаалт хүрэлцээгүй байгаа нь үнэ нэмж, дамлан худалдах байдал хяналтаас гарсантай холбоотой” гэв

Дэлхийн 160 гаруй оронд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт тогтмол хэрэглэхийг ДЭМБ зөвлөж буй. Харин манай улсын хувьд амны хаалт үйлдвэрлэдэг цорын ганц компани нь "Мөнхийн тун” ХХК юм.

“Мөнхийн тун” ХХК хоногийн 24 цаг тасралтгүй ажиллаж 45 мянган амны хаалт үйлдвэрлэн улсын нөөцөд нийлүүлж байгаа юм байна. Харин одоо улс оронд нэн шаардлагатай байгаа амны хаалт болон халдвар хамгааллын хувцас хэрэгсэл үйлдвэрлэхэд 200 гаруй ажилтнаа бүрэн дайчилж, бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ түр зогсоожээ.

Халдвар гарахаас өмнө эмнэлгийн зориулалтаар жилдээ 500-600 мянган амны хаалт үйлдвэрлэдэг байсан. Өдөрт 2000, хамгийн ихдээ 7000 ширхэг амны хаалт үйлдвэрлэдэг байсныг одоогийнхтой харьцуулахад үйлдвэрлэл дунджаар 10 дахин нэмэгджээ. 

Мөнхийн тун ХХК-ийн ТУЗ-ын дарга Д.Батхишиг “Өнөөдөр эмийн сангуудаар зарж буй импортын амны хаалт 1200-3500 төгрөгийн үнэтэй зарагдаж байна.

Харин эх орондоо үйлдвэрлэсэн, вирусээс 95 хувь хамгаалах чадвартай, шүүлтүүртэй амны хаалт түүнээс хоёр дахин хямд буюу 700 төгрөгийн үнэтэй. Энэ хямд, чанартай амны хаалт иргэдэд хүрч чадахгүй байгаа нь үнэ нэмж дамлан худалдах байдал хяналтаас гарсантай холбоотой.

Бид амны хаалтаа зах зээлд гаргасан. Гэвч хувь хүмүүс бөөндөж аваад үнийг хэд дахин нэмж зарах байдал хяналтаас гарсан тул албан байгууллагын хүсэлтийн дагуу нийлүүлэхээр шийдсэн” гэжээ.

 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө