УОК: Нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэх бэлтгэл хангагдаагүй байна

УОК: Нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэх бэлтгэл хангагдаагүй байна

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар энэ сарын 15-наас эхлүүлэх байсан нүүрс болон газрын тосны экспортын бэлтгэл ажил хангагдаагүй гэж үзэн тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар мэдэгдлээ.

Энэ талаар УОК-ын дарга Ө.Энхтүвшин "Газрын тос экспортолдог Баянхошуу, Бичиг боомтууд дээр халдваргүйжүүлэх пункт байгуулах ёстой. Тэр ажил дуусаагүй байна. Халдваргүйжүүлэлтийн ажил дуусахаас нааш экспортыг нээж болохгүй. Хоёрдугаарт, манай жолооч Хятадын хил рүү ороод машинаасаа буухгүй, дараалалд зогсож хүлээхгүйгээр ачаагаа буулгаад шууд буцах тал дээр БНХАУ-ын талтай ЗТХЯ, УУХҮЯ тохиролцож байна. Түүнээс гадна жолооч нар тээвэр хийхэд бэлэн байгаа эсэх саналыг сонсох ёстой. Учир нь халдвар гарсан орон руу тээвэр хийхгүй байх хүсэлтийг жолооч нар тавьж байгаа" гэлээ.