150-180 саяын үнэтэй авто машин ариутгагчийг Монгол залуус 8.4 саяар хийжээ

150-180 саяын үнэтэй авто машин ариутгагчийг Монгол залуус 8.4 саяар хийжээ

Өмнөговь  аймгийн Ханхбогд сумын залуус аймгийн хэмжээнд авто машин ариутгалын найман ширхэг төхөөрөмжийг хийж Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомт, Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн замуудад байршуулжээ.

Авто машин ариутгалын энэхүү төхөөрөмжийн зах зээлийн үнэ 150-180 сая төгрөг байдаг бол тэдгээр залуус нэг ширхэг ариутгалын төхөөрөмжийг найман сая 400 мянган төгрөгөөр хийж аймгийнхаа Онцгой комисст хүлээлгэн өгчээ.

Энэхүү төхөөрөмж нь говийн нөхцөлд зохимжтой ус маш бага зарцуулдаг бөгөөд ачааны болон суудлын автомашин ариутгахад тохиромжтой аж.