“Жи Мобайл” МУИС-ийн оюутнуудад датагаа үнэгүй болголоо

“Жи Мобайл” МУИС-ийн оюутнуудад датагаа үнэгүй болголоо

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор их, дээд сургуулиудын танхимыг хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн билээ.  Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их сургуулиас хорио цээрийн хугацаанд суралцагчдад сурах боломжийг олгохын тулд их сургуулиудын удирдлагын систем (МУИС-ийн хувьд http://sisi.num.edu.mn) болон хичээлийн видео байршуулсан платформууд руу гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хандахад үүрэн холбооны дата хэрэглээг үнэ төлбөргүй болгох уриалга гаргасан.

Энэхүү уриалгыг 21 аймгийн 320 орчим сум, суурин газарт сүлжээгээ хүргэсэн үндэсний үүрэн холбооны Жи Мобайл ХХК дэмжин МУИС-ийн СИСи мэдээллийн системд тус компанийн дугаарыг ашиглан үнэ төлбөргүй хандах боломжийг нээжээ.

Оюутан дурын Жи Мобайлын дугаараас СИСИ мэдээллийн системд хандахад дата төлбөр тооцогдохгүй бөгөөд тухайн дугаар нь заавал оюутны нэр дээр байх шаардлагагүй юм байна.