Вирусийн тархалтийн үед барааны үнээ нэмсэн мэтээр олон нийтэд ташаа ойлголт төрүүлж байна гэв

Вирусийн тархалтийн үед барааны үнээ нэмсэн мэтээр олон нийтэд ташаа ойлголт төрүүлж байна гэв

ШӨХТГ-аас “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийг 1.2 тэрбум төгрөгөөр торгосон талаараа өнөөдөр мэдээлэл хийсэн. Тодруулбал, тус компани нь өөрийн үйлдвэрлэдэг бүх төрлийн ундаа, ус болон импортоор оруулж ирдэг ундаа, жүүс зэргийг зах зээлд борлуулах нэг үнийн бодлого баримталж, “Скай хайпермаркет” ХХК, “Моннидер” ХХК-уудын супермаркет, дэлгүүрээр ижил үнээр борлуулахаар харилцан тохиролцож гэрээ хийсэн.

Энэ гэрээг хийснээрээ “Скай хайпермаркет” ХХК, “Моннидер” ХХК-ууд “М-Си-Эс Кока Кола” ХХК-ний ус, ундаа, жүүсийг гэрээнд заасан үнээс хямд үнээр хэрэглэгчдэд борлуулах боломжгүй, гэрээнд заасан үнээс хямд үнээр хэрэглэгчдэд борлуулсан тохиолдолд “М-Си-Эс Кока Кола” ХХК-аас тухайн дэлгүүрт ус, ундаа, жүүсний нийлүүлэлтийг хязгаарлах мэдэгдэл хүргүүлэх, хямдруулсан барааны үнийг буцаан нэмж гэрээний үнийг мөрдөж ажиллах шаардлагыг жижиглэн худалдаа хийж байгаа дэлгүүрт хүргүүлж байсан. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн зөрчсөн гэж мэдэгдсэн. 

Тэгвэл “М-Си-Эс Кока Кола” ХХК-иас дараах мэдээллийг гаргажээ. Тэд мэдэгдэлдээ “Корона вирус тархсан эрүүл мэнд, эдийн засгийн эмзэ цаг үед цг мэдээллийг цацсан нь тус компанийг бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн мэтээр олон нийтэд ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээлэл болсонд харамсаж байна” гэжээ.