ЭМЯ: Монгол улсад коронавирусийн тав дахь тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ: Монгол улсад коронавирусийн тав дахь тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-аас дөнгөж сая шуурхай мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээлэлд "өчигдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 30 настай эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн нь тогтоогдлоо. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн таван тохиолдол бүртгэгдлээ. Тухайн иргэн Итали улсаас ирсэн юм байна. Өвчтөний биеийн байдал харьцангуй тайван байна. Хавьталуудыг тогтоон тусгаарлан ажиллаж байна гэлээ.