Путин: Аугаа эх орны дайны талаар үнэн зөв дурсах нь бидний үүрэг

2019-05-09 11:04

Путин: Аугаа эх орны дайны талаар үнэн зөв дурсах нь бидний үүрэг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "Ялалтын баяр"-ын нээлтэд үг хэлж, дэлхийн хоёрдугаар дайн, Аугаа эх орны дайнд амиа алдсан баатарлаг дайчдад нэг минут чимээгүй хүндэтгэл үзүүллээ.

ОХУ-ын төрийн тэргүүн “Аугаа эх орны дайны талаар үнэн зөв дурсах нь бидний ухамсар, бидний үүрэг хариуцлага. Өнөөдөр зарим улс орнууд дайны үйл явдлуудыг санаатайгаар гуйвуулж, нэр төр алдар хүндээ умартаж, нацистуудад зүтгэж байсан хүмүүсийг шүтээн болгож, өвөг дээдсээсээ урваж хүүхдүүддээ ичихгүйгээр худал ярьж байна. Бидний ариун үүрэг бол жинхэнэ баатруудыг хамгаалах явдал мөн. Бид ялалт авчирсан бүх ахмад дайчиддаа мөргөж байна. Аугаа эх орны ахмад дайчид өөр улс орнуудад амьдарч байгаа ч тэдний зам мөр хуваагдахгүй. Бид үргэлж та бүхнийг хүндэтгэж, ялалтыг алдаршуулж байх болно.” хэмээн онцлон тэмдэглэв.

Ц.ТАМИР

Эх сурвалж: TASS

2019-05-09 05:17

Ялалтын баяр болж байна