Истанбул-Улаанбаатар хотын нислэгээр 249 иргэн эх орондоо ирнэ

Истанбул-Улаанбаатар хотын нислэгээр 249 иргэн эх орондоо ирнэ

Өнөөдөр/2020.03.18/ Истанбул-Улаанбаатарын тусгай нислэг Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Нислэгээр 249 иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш 01:00 цагт Улаанбаатарт газардах юм.

Иргэдийг ирсэн даруйд 14 хоног тусгаарлах тул угтан авах шаардлагагүй гэдгийг Улсын онцгой комиссоос анхаарууллаа. Мөн  зорчигчдын ачаа, тээшийг 14 хоног ариутгасны дараа хүлээлгэн өгөх аж.

Дашрамд дурьдахад уг нислэгээр Монголын үндэсний шигшээ багаас “Токио 2020” олимпын эрхийн тэмцээнд оролцсон боксын 22, чөлөөт бөхийн зургаа, хүндийн өргөлтийн гурван хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчин эх орондоо ирэх юм.