“Херо энтертаймент” студийн зураглаач “тусгаарлалт”-д оржээ

“Херо энтертаймент” студийн зураглаач “тусгаарлалт”-д оржээ

Коронавирусийн халдвар олон улсад дэгдээд байгаа энэ үед Монгол улс хилийн чанадаас иргэдээ татан авч эхлээд байна. Харин энэ сарын 15 ны өдөр Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хүмүүсийн дундаас нийт дөрвөн иргэнээс тус вирусийн халдвар илрээд байна. Тэгвэл тус халдвартай иргэдийн дунд ирсэн нэр бүхий хүмүүс тусгаарлагдаагүй гэсэн мэдээлэл гараад байгаа юм. 

Тодруулбал, “Херо энтертаймент” студийн зураглаач, мэргэжлийн хяналтын хоёр байцаагчийг онгоц Монголд буухад асуумж бөглүүлээд явуулсан. Түүнээс гадна зураглаачийг онгоцны ахмадын зөвшөөрөлгүйгээр нисэх багт оруулахыг МИАТ компанийн удирдлагаас үүрэгдсэн гэх албан бус мэдээлэл ч байгаа юм. 

Харин нэр бүхий хүмүүсийг тусгаарлаагүй гэх мэдээллийг өчигдөр ЭМЯ-наас үгүйсгэсэн. Мөн “Херо энтертаймент” студийн зүгээс энэ талаар мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд “Манай студиэс нэг зураглаач уг нислэгт оролцсон бөгөөд бид улс оронд болж буй түүхэн үйл явдлыг баримтжуулах үүргээ УОК-оос зохих зөвшөөрлийг авч хийж байгаа болно. Манай зураглаач хууль журмын дагуу хувцас, хамгаалах хэрэгсэлтэйгээ баримтат зураг авч явсан бөгөөд нислэгээс ирмэгц техник хэрэгслийн хамт зохих журмын дагуу шууд хөл хорионд орсон” гэсэн юм. 

Тэгвэл тусгаарлагдсан гэх “Херо энтертаймент” студийн зураглаачтай холбогдсон тухайгаа нийтлэлч А.Баатархуяг өөрийн facebook хуудастаа нийтэлжээ.