“Хөөн хэлэлцэх”-ээр ОЛОН АВЛИГАЧИД хэргээс мултрахыг ХУУЛЬЧИД сануулсаар байна

“Хөөн хэлэлцэх”-ээр ОЛОН АВЛИГАЧИД хэргээс мултрахыг ХУУЛЬЧИД сануулсаар байна

“Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үг авлигчдыг баярлуулж, ард түмнийг уурлуулдаг болоод удаж байна. Учир нь МХЕГ-ын байцаагчдын хэрэг хөөн хэлэлцэх хугацаанаас үүдэж хаагдсанаар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Эрүүгийн хэрэгт татагдахаас мултарсан. Шалтгаан нь хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан явдал. Тэрбум орчим төгрөгийн хахууль авсан хэргээр шалгагдсан МХЕГ-ын байцаагчид ердөө 40 сая төгрөгөөр торгуулиад өнгөрсөн юм.

Авлигачид хэрхэн яаж хэргээс мултардгийг утгаар нь бид үзлээ, мэдлээ. Төд удалгүй араас нь Д.Гантулгын хүчингийн гэх хэрэг мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай мэдээллэв.

Шүүхээр шийдэгдэх хүртэл одоо хөөн хэлэлцэх хугацаа тооцно гэдэг нь соёлтойгоор бол ямар ч хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа байхгүй гэсэн үг. Үүнийг “янзалсан” хүн Ш.Раднаасэд болж таарсан. Тэрээр “Одоо Эрүүгийн хуулийн 1.10 гэдэг дээр чинь бол  хөнгөн гэмт хэрэг дээр 1 жилийн хугацаа өнгөрчихсөн бол яллагдагчаар татаж болохгүй гээд явж байгаа шүү дээ. Ингээд ялынхаа хэмжээнээс хамаараад тэр хугацаа нь өөр, өөр болоод явчихаж байгаа юм” гэхчлэн ярьсаар хуулийг өөрчлүүлсэн байдаг.

С.Баярын олон хаус, С.Баярцогтын оффшор дансууд, Ч.Сайханбилэг тэргүүтний Дубайн гэрээний асуудал, “Жаст”-ын Ш.Батхүү тэргүүтний “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банкны барьцаанд тавьсан бүлэг хэрэг, АСЕМ зохион нэрээр мөнгө завшсан хэрэг гээд ялаа үүрч шийдэгдэх ёстой дуулиант хэрэг олон бий.

Гэвч сүүлийн үед хуульчид төдийгүй улс төрийнхөн эл хэргүүдийг “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” нэрээр хаагдах эрсдэл ирснилж, сануулах болсон.

Сонгууль хаяанд дөхсөн энэ үед зарим нь энэхүү хуулийн цоорхойг ярьж хашгичиж эхлэв. Ямартаа ч авилгачид, төрийн мөнгөөр баяжигчид, хувийн хэвшлийг дарамталж мөнгө ологсдыг өршөөхөөр энэ цооорхойг гаргасан ч, одоо эгүүлэн засахгүй бол олон хэрэг замхрах нь.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө