ҮСХ: Монгол эрчүүдийн 67 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна

ҮСХ: Монгол эрчүүдийн 67 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна

Өнөөдөр Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн баяр тохиож байна. Эл өдөртэй холбогдуулан Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол эрэгтэйчүүдтэй холбоотой тоон мэдээллийг танилцуулж байна.

Монгол Улсад оршин суугаа хүн амын нэг сая 575.6 мянга нь эрэгтэйчүүд бөгөөд тэдний 67 хувь нь хотод, 33 хувь нь хөдөө амьдардаг. Манай улсын эрэгтэйчүүд дунджаар 29 насандаа гэрлэдэг байна.  Түүнчлэн дундаж наслалт 66 байдаг.

Эрэгтэйчүүдийн 633.1 мянга нь/40 хувь/ ажилтай, сарын дундаж цалин 1 сая 358.5 мянган төгрөг байдаг. Мөн нийт эрчүүдийн 15 хувь нь дээд боловсрол эзэмшжээ.