Д.Нямхүү: Берлин-Москва-УБ чиглэлээр ирсэн дахин нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарсан

Д.Нямхүү: Берлин-Москва-УБ чиглэлээр ирсэн дахин нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарсан

Эрүүл мэндийн яамнаас СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Иран, Итали, Испани, БНСУ, АНУ, ХБНГУ-д халдварын дэгдэлт эрчимтэй байгаа. Манай улсад халдварын тав дахь тохиолдол бүртгэгдлээ. Тухайн иргэний ойрын хавьтал 13 хүнийг шинжилгээнд хамруулж байна.

Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор иргэд маань илт нимгэн хувцаслаж эхэлсэн байна. COVID-19 халдвар төдийгүй амьсгалын замын өвчнөөс сэргийлэхийн тулд даарахгүй байхыг зөвлөдөг. Тиймээс нэн тэргүүнд хувцсаа нимгэлэхгүй байх, даарч дархлаагаа бууруулахгүй байхыг зөвлөж байна. Мөн иргэд банк, дэлгүүр хоршоо, АТМ зэрэг газруудаар үйлчлүүлэхдээ нэг метрийн зайнаас харьцахыг зөвлөж байна" гэлээ.

Эмнэлгийн тусламжийн дарга Б.Буянжаргал: Өнөөдөр орой Туркийн онгоцоор 252 иргэн ирэх төлөвлөгөөтэй байна. Мөн ОХУ-аас ирэх иргэдийн тоо огцом нэмэгдэх хандлагатай байна. 2277 иргэнээс 1337 иргэн ажиглалтын байранд байна. 300 сэжигтэй тохиолдоос шинжилгээ авч, 5 тохиолдол батлагдсан. Одоогоор батлагдсан таван тохиолдлын  биеийн байдал тогтвортой байгаа. Истанбулын онгоцоор нэг хүүхэд ирнэ. Тиймээс Халдвартын нарийн мэргэжлийн эмчий хүүхдийг үзэж, хянуулах зорилгоор явуулсан. Тусгаарлах байранд байгаа иргэдийн бие хэвийн, халдварын шинж илрээгүй.

Өнөөдөр 15.00 цагт БНХАУ-ын эмч, эрдэмтэд цахим хурал хийж, коронавирусийн халдвартай иргэдийн эмчилгээний туршлагыг нь судлах юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Эмчилгээ, оношлогоог нарийн дэг журамтай, хариуцлагатайгаар зохион байгуулж байна.

Өнөөдөр наашаа ирэхээс өмнө түргэвчилсэн оношлуурыг ашиглан шинжилгээ хийхэд Берлин-Москва-УБ чиглэлээр ирсэн нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарсан. Үүнийг дахин лабортарийн давтан шинжилгээ хийж баттай болохоор нь иргэдэд мэдээлнэ гэсэн юм.

 

 

 




“BONUS BOOST” BSB-д

4 цагийн өмнө