Б.Насантогтох: Эрчим хүчээр хангагч, хэрэглэгч хоёрын бүх харилцаа цахим болсон

Б.Насантогтох: Эрчим хүчээр хангагч, хэрэглэгч хоёрын бүх харилцаа цахим болсон

Засгийн газрын ээлжит хуралдаанаас эрчим хүчний үнэ тарифтай холбоотой гарсан шийдвэрийн талаар Эрчим хүчний яамны Эрчим хүч, Түлшний бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Насантогтох мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалах дүрэм шинэчлэгдэн баталлаа. Эдгээр дүрмүүдэд 2001 оноос хойш шинэчлэл хийгдээгүй байсан. Энэ нь эрчим хүчээр хангагч байгууллаг болон хэрэглэгчийн харилцааг зохицуулсан дүрэм юм. 

Тухайлбал, хэрэглэгчийн эрчим хүч хэрэглэхтэй холбоотой техникийн нөхцлийн асуудлууд энд тусгагдсан. Хэрэглэгчийн хүсэлт, саналыг 100 хувь цахимаар авдаг болсон. Мөн богино хугацаанд буюу 14 хоногийн хугацаанд шийдэгддэг болж байна.  Хэрэглэгч хүсэлт гаргасныхаа дараа хийгдэж байгаа тооцооллыг цахимаар бүрэн хянах боломжтой системийг нэвтрүүлсэн. Үүнийг баталгаажуулсан дүрэм өнөөдөр батлагдлаа. Ингэснээр хэрэглэгчдэд шуурхай үйлчилж, 3-14 хоногт үйлчилгээ авах боломжтой боллоо. Мөн цахимаар хийж буй тооцооллыг бүрэн хянах боломжтой. 

Мөн Шугам сүлжээг хамгаалах дүрмийн шинэчилсэн. Тухайн хэрэглэгч төв суурин газрын шугамын зурваст зөвшөөрөлгүйгээр хашаа хатгах, шугамын трасст өөрчлөлт оруулах зэргээр хүндрэл учруулдаг. Ингэж хүндрэл учруулсан хэрэглэгчийг эрчим хүчээр хангахгүй байх заалт тусгагдсан.  Эрчим хүчээр хангагч, хэрэглэгч хоёрын бүх харилцаа цахим болсон гэдгийг онцлон хэлье. " гэлээ. 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө