ЭМЯ: Нэг оношлуурыг үйлдвэрлэгчээс нь 1 доллар хүрэхгүй үнээр авахаар ажиллаж байна

ЭМЯ: Нэг оношлуурыг үйлдвэрлэгчээс нь 1 доллар хүрэхгүй үнээр авахаар ажиллаж байна

ЭМЯ-наас оношлуурын талаар мэдээлэл өгч байна. Тус яамны газрын дарга Я.Буянжаргал "Эрүүл мэндийн салбарын 52274 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд монгол хүний эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна. Бид тангараг өргөсөн албан хаагчид. Гэтэл бидний энэ үйлдлийг ашиг харж ажиллаж буй мэтээр олон нийтэд мэдээлэл тарааж буйд нь харамсаж байна” гэв.

ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл технологийн газрын дарга и.Гэрэлт-Од, "COVID-19 халдвар гарснаас хойш ЭМЯ анх Япон улсаас 200, дараа нь Японы Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 1000, 2000 ширхэг оношлууруудыг авсан.

Нэмж ГХЯ болон Япон улс дахь ЭСЯ-аараа дамжуулан оношлуур авахаар ажиллаж байна. Нэг оношлуурыг нэг доллар хүрэхгүй үнээр Япон дахь үйлдвэрлэгчээс нь авахаар ажиллаж байна. Нийгмийн сүлжээгээр маш өндөр үнэтэй оношлуур авч, бизнес хийж буй мэт мэдээлэл тарааж байгаа нь ташаа мэдээлэл" гэлээ.

 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө