Хилийн боомтоор өдөрт 500 нүүрсний машин нэвтэрнэ

Хилийн боомтоор өдөрт 500 нүүрсний машин нэвтэрнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр ирэх сарын 1-ныг хүртэл Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон.

Түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлтийг хийх ба хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх юм байна. Эрүүл ахуй, аюулгүй байдлын хамгаалалтыг өндөр хэмжээнд мөрдсөн жолооч, тээврийн хэрэгсэл л БНХАУ-ын хилээр нэвтрэх аж.

Тухайлбал, Гашуун сухайт боомтоор 300 тээврийн хэрэгсэл, Шивээ хүрэн боомтоор 200 тээврийн хэрэгсэл гарч өдөртөө орж ирэхээр бэлтгэл байдлыг хангажээ. Тээврийн хэрэгслийн компани болон жолооч нар өөрсдийн аюулгүй бэлэн байдлыг хангаж ажиллаж байна.