НМХГ-аас 471 тонн нүүрсийг Амгалангийн дулааны станцад төвлөрүүлж, зөрчил гаргасан иргэдэд арга хэмжээ тооцжээ

НМХГ-аас 471 тонн нүүрсийг Амгалангийн дулааны станцад төвлөрүүлж, зөрчил гаргасан иргэдэд арга хэмжээ тооцжээ

Засгийн газрын тогтоолын дагуу 2019 оны аравдугаар сарын 01-с эхлэн түүхий нүүрсийн хэрэглээг хориглоод буй. Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг завдсан аж ахуйн нэгжүүдэд 1948 мэдэгдэл, зөвлөмж, 869 албан шаардлага хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 179 сая 150 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Түүнчлэн түүхий нүүрс түлсэн, товчоогоор оруулахаар завдсан 143 удаагийн 471 тонн нүүрсийг Амгалангийн дулааны станцад төвлөрүүлж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцсон байна.

Түүнчлэн энэ хугацаанд 1080 объектыг хий, цахилгаан халаагуурт шилжүүлж, ахуйн энгийн зуухыг сайжруулсан зуухаар солих, үнс баригч суурилуулах, төвлөрсөн дулаан хангамжид холбуулах зэрэг ажлууд хийгджээ.