"Өнөр бүл"-д гал гарч, есөн хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна

"Өнөр бүл"-д гал гарч, есөн хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна

“Өнөр бүл” хүүхдийн төвийн байранд өчигдөр гал гарсны улмаас хүүхдүүдийг цэцэрлэгийн байр руу нүүлгэн шилжүүлжээ. Тус төв дэх өсвөр насны хүүхдүүд амьдардаг байранд гар гарсан бөгөөд энд 70 хүүхэд байрладаг аж.

Гал өглөөний 09.40 минутын үед тус төвийн гуравдугаар давхарт гарсан ба урьдчилсан байдлаар цахилгааны саатлаас болсон байж магадгүй юм байна. Галын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагынхан ажиллаж байна. 

Онцгой байдлын аврагчид хүүхдүүдийг аварч, есөн хүүхдийг яаралтай тусламжийн төвд хүргэсэн. Харин тэдний нэг нь хүнд, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Гал гарсан шалтгааныг одоогоор тодруулаагүй байна. Галын ослын дүгнэлт 14 хоногийн дараа гарах юм байна. Тус төвд 2-18 насны 190 орчим хүүхэд амьдардаг билээ.