Нислэгийн явцад зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийнэ

Нислэгийн явцад зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийнэ

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол иргэдээ авч ирэхээр  “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өглөө “Чингис хаан” ОУНБ-аас хөөрсөн. Улсын онцгой комиссын шийдвэрээр нислэгийн бүрэлдэхүүнд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч 2, ХӨСҮТ-ийн 1 эмч багтсан.

Улсын ахлах байцаагч, эмч нар нислэгийн явцад зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж ажиллана. Нислэгээр мөн 102 зорчигч явсан бөгөөд экипажийн бүрэлдэхүүнд дөрвөн нисгэгч, хоёр инженер, техникийн ажилтан, 9 үйлчлэгч багтсан байна.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид болон эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч, экипажийн бүрэлдэхүүнийг Улсын онцгой комиссын тогтоолын дагуу 14 хоног тусгаарлана.