Испанид дрон ашиглан иргэддээ анхааруулга өгч эхэлжээ

Испанид дрон ашиглан иргэддээ анхааруулга өгч эхэлжээ

Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор Испани улсад дрон ашиглан иргэддээ хараа хяналт тавьж, гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Энэ талаар BBC агентлаг мэдээлсэн бөгөөд офицерууд дрон нисгэн иргэдэд анхааруулга өгч байгаа юм байна.

Түүнчлэн тус улсад хэрэгцээтэй хүнсний зүйл болон эмийн сан орох, ажилдаа явахаас өөр шалтгаанаар гэрээсээ гарахыг хоригложээ.

Испани улс нь коронавирусийн улмаас амь насаа алдсан хүний тоогоор Европын орнуудаас Итали улсын дараа буюу хоёрдугаарт нэрлэгдэж байна.Одоогоор Испанид коронавирусийн 11826 тохиолдол бүртгэгдээд байна.

Эх сурвалж: BBC




“BONUS BOOST” BSB-д

13 цагийн өмнө