Сурагчид теле хичээлийг гар утаснаасаа үнэгүй үзэх боломжтой боллоо

Сурагчид теле хичээлийг гар утаснаасаа үнэгүй үзэх боломжтой боллоо

Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор ихэнх улс орнууд цэцэрлэг, сургуулиудийн үйл ажиллагааг түр зогсоон, сургалтын хэлбэрийг онлайн хэлбэрт шилжүүлсэн билээ.

Манай улсын хувьд БСШУСЯ, Монголын телевизүүдийн холбоотой хамтран өргөн нэвтрүүлгийн 18 сувгаар цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдад теле хичээлийг хоёрдугаар сарын 03-наас эхлэн орж байгаа.

Хичээлүүдийг Боловсролын салбарын мэдээллийн системээр дамжуулан нөхөж үзэх боломжтойгоос гадна сурагчдад зориулсан теле хичээлийн econtent.edu.mn сайт руу үнэгүй нэвтрүүлэх санаачилгыг Юнител, Мобиком, Жи-Мобайл, Скайтел гэх үүрэн телефоны операторууд дэмжжээ .Ингэснээр сурагчид үнэгүй датагаар онлайн хичээлээ үзэх боломжтой боллоо.