Тусгай үүргийн онгоцноос буухдаа толгой мэхийн, хүндэтгэл үзүүлсэн бүсгүй “Маск” хамтлагийн жүжигчин Б.Солонго байжээ

Тусгай үүргийн онгоцноос буухдаа толгой мэхийн, хүндэтгэл үзүүлсэн бүсгүй “Маск” хамтлагийн жүжигчин Б.Солонго байжээ

Энэ сарын 15-ны өдөр Солонгос улсаас Монголын 244 иргэн эх орондоо ирсэн билээ. Иргэд онгоцноос буухдаа гараа даллан мэндчилж байсан бөгөөд нэгэн бүсгүй толгой мэхийн, гар даллаж хүндэтгэл үзүүлсэн нь “Маск” продакшины жүжигчин Б.Солонго байжээ.

Тэрээр БНСУ-г хөл хорио тогтохоос өмнө эрүүний мэс засалд орохоор зорьсон аж. Гэтэл түүнд “тусгай үүргийн онгоцоор зөвхөн хүүхдүүд болон өндөр настай, эмчилгээнд орсон хүмүүс ирэх ёстой байсан. Дээгүүр, доогуур хөөцөлдөж байгаад түрүүлээд ирчхэж” гэх мэт мессежүүд их ирэх болжээ.

Мөн зарим хүн түүнийг гоо сайхны мэс засалд орсон зэргээр шүүмжилсэн байна.  Тэрээр гоо сайхны мэс засал биш, эрүү нүүрний хүнд хагалгаанд оржээ. Энэ талаар Б.Солонго өөрийн цахим хуудаснаа  тайлбар хийсэн байна.