Гэр нь шатаж нэг болон 4 настай охид амиа алджээ

Гэр нь шатаж нэг болон 4 настай охид амиа алджээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд айлын гэр шатаж, бага насны хоёр хүүхэд галд амиа алдсан харамсалтай осол өчигдөр /2020.03.18/ болжээ.

“Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн “Малх”-ын хоёрдугаар гудамжинд иргэн М-ийн дөрвөн ханатай гэр шатаж байна” гэсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид очиж, галыг шуурхай унраасан байна.

Харамсалтай нь гэрт байсан 4 настай, эмэгтэй М, нэг нас есөн сартай, эмэгтэй С нар галд өртөж нас барсан байжээ. Хүүхдүүдийн цогцсуудыг аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

 

 




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө