Галд өртсөн "Өнөр бүл" асрамжийн газрын 12 хүүхэд эдгэрч, эмнэлгээс гарчээ

Галд өртсөн "Өнөр бүл" асрамжийн газрын 12 хүүхэд эдгэрч, эмнэлгээс гарчээ

“Өнөр бүл” хүүхдийн төвийн байранд өчигдөр гал гарсны улмаас хүүхдүүдийг цэцэрлэгийн байр руу нүүлгэн шилжүүлсэн байна. Тус төв дэх өсвөр насны хүүхдүүд амьдардаг байранд гар гарсан бөгөөд энд 70 хүүхэд байрладаг байжээ.

Одоогоор галд өртсөн "Өнөр бүл" асрамжийн газрын 12 хүүхэд эдгэрч, эмнэлгээс гарсан аж. Нийт 78 хүүхдэд эмнэлгийн анхан шатны иж бүрэн тусламж үзүүлсэн бөгөөд эдгээрээс 13 нь эмнэлэгт хэвтсэн байна. Нэг хүүхэд үргэлжлүүлэн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал дээрдэж, тогтворжсон тухай холбогдох албаныхан мэдээллэв.

Гал өглөөний 09.40 минутын үед тус төвийн гуравдугаар давхарт гарсан ба урьдчилсан байдлаар цахилгааны саатлаас болсон байж магадгүй юм байна. Гал гарсан шалтгааныг одоогоор тодруулаагүй байна. Галын ослын дүгнэлт 14 хоногийн дараа гарах аж. Тус төвд 2-18 насны 190 орчим хүүхэд амьдардаг билээ.