ЭМЯ: Одоогоор иргэдэд 700 сая төгрөгийн шинжилгээ хийгээд байна

ЭМЯ: Одоогоор иргэдэд 700 сая төгрөгийн шинжилгээ хийгээд байна

ЭМЯ-наас мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл  "Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр таван орон COVID-19 халдвар бүртгэгдсэнээр ний 175 улс халдвартай боллоо. COVID-19 халдвар Европ тивээс Ази руу зөөвөрлөгдөн орж ирж байгаа нь Азид дахин халдварын дэгдэлт нэмэгдэхэд хүргэж болзошгүйг эрдэмтэн, судлаачид хэлж байна" гэж мэдээллээ.

Эмнэлгийн тусламжийн дарга Б.Буянжаргал “Одоогоор нийтдээ 1804 иргэнийг ажиглалтанд авсан байна. Улаанбаатар хотод тусгаарлаж буй иргэдээс гадна Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Дорнод, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгуудад иргэдийг мөн тусгаарласан.

Сүүлийн хэд хоног тусгай үүргийн онгоцоор өндөр настан, бага насны хүүхдүүд ирж буйгаас гадна гадаадад сурч буй оюутнууд ихээр ирж байна. Тиймээс бид оюутнуудад зориулан ор, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Москва-Берлин-УБ чиглэлийн онгоцоор ирж батлагдсан иргэнтэй хавьтсан 75 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн Италиас ирсэн халдвартай иргэнтэй хавьтсан 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

Гуравдугаар сарын 18-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэний хариу сөрөг гарсан бол 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан иргэний хариу одоохондоо гарж амжаагүй, тандалт ажиглалтанд байна. Уг иргэн нь Хавиргын боомтоор дамжин орж ирсэн бөгөөд үзлэгээр сэжигтэй гэж гарсан учраас тэнд нь тусгаарлан автобусанд хамтдаа ирсэн 24 хүнд шинжилгээ хийж байна. Цаашид шинжилгээний үйл ажиллагаа үргэлжлэнэ.

Одоогоор ХӨСҮТ-д 197 хүн тусгаарлагдаж байгаагаас батлагдсан 6 тохиолдол, сэжигтэй байгаа 7 тохиолдол байна.  Батлагдсан иргэдээс 5 хүний биеийн байдал тогтвортой байгаа бол нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Нэг хүний шинжилгээний үнэ 169 мянган төгрөг байдаг бөгөөд одоогоор 700 сая төгрөгний шинжилгээг иргэддээ хийгээд байна. Тиймээс бид түргэвчилсэн оношлуурыг ашиглаж аль болох хурдан шуурхай, хямд төсвөөр ажиллахыг зорьж байна” гэж  мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

47 минутын өмнө