Өлгий хотод газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдлээ

Өлгий хотод газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдлээ

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод орон нутгийн цагаар 10:00 цагийн орчимд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдлээ.

Чичирхийлэл орон сууцны дээд давхарт амьдардаг иргэдэд илүү мэдрэгдсэнийг иргэд хэлж байна.

Уг асуудлаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбарын эрдэм шинжилгээний ажилтан Д.Хосбүркитээс тодруулахад, "Өнөөдөр 10:03:11 цагт манай аймагт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн. Голомт нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс зүүн урд зүгт 30 км газарт, 5,8 магнитудын хүчтэй байсан" гэв.