Англи иргэний давтан шинжилгээний хариу сөрөг гарчээ

Англи иргэний давтан шинжилгээний хариу сөрөг гарчээ

Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат ууланд тусгаарлагдаад байгаа англи иргэний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Өөрөөр хэлбэл, түүнээс коронавирусийн халдвар илрээгүй аж.

Түүнтэй хамт тусгаарлагдаад байсан бусад хүмүүсийн шинжилгээний хариу ч мөн сөрөг гарсан байна. Анхны болон давтан шинжилгээг аймгийн Онцгой комиссоос томилогдсон тусгай ажлын баг очиж авсан бөгөөд улмаар аймгийн төв рүү тээвэрлэн ирж, эмнэлгийн машинаар Улаанбаатар хотын ХӨСҮТ-д хүргүүлсэн юм.

Англи иргэний биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд ажиглан тусгаарлалтын хугацаа дуусах болоогүй байна.