Ё.Баатарбилэг: 2020-2021 оны хичээлийн жил наймдугаар сарын 15-нд эхэлнэ

2020-03-20 16:50

Ё.Баатарбилэг: 2020-2021 оны хичээлийн жил наймдугаар сарын 15-нд эхэлнэ

УОК-ын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа. УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “2020 онд хийсэн УОК-ын 13 дугаар хуралдаан болж дууслаа. Хуралдаанаар хөл хориог үргэлжлүүлэн сунгах тухай, хилийн боомтуудыг дахин хаах, халдварын нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байх талаар ярилцаж шийдлээ.

Ингээд дэлхий дахинд халдварын байдал нэмэгдэж хүндрэлтэй байдал үүсэж байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Үүнд бүх шатны боловсролын байгууллага, мөн хилийн боомт, төмөр зам тээврийн үйл ажиллагаа хамаарна" гэсэн юм. Тэрбээр мөн байдал хүндэрвэл дахин сунгана гэлээ. 

БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг  “Дэлхийн 114 улс орон сургууль, цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг бүрэн хаасан. Иймээс ЭМЯ болон ЮНЕСКО-ийн зөвлөмжийг даган боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл хязгаарлахаар шийдвэрлэлээ.

Цэцэрлэгийн үйл ажиллагааг тавдугаар сарын 31-ний өдөр дуусгаж, ЭЕШ-ыг сонгуулийн дараа буюу долоодугаар сарын 2-5ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Харин их, дээд сургуулиудын үйл ажиллагааг зургаадугаар сарын 15 хүртэл үргэлжлүүлнэ.

Харин энэ хичээлийн жилийн сурагчдын амралт хугацаандаа буюу зургадугаар сарын 15-наас эхэлнэ. Багш нарын амралтын хуваарьт мөн өөрчлөлт орохгүй бөгөөд дөрөвдүгээр сарын 30-наас эхлэн долоон долоо хоногийн турш бямба гарагт хичээллэнэ.

Энэ хугацаанд спорт, соёл урлагийн бүх арга хэмжээг хориглосон. Зөвхөн Олимпийн наадамд оролцох тамирчдын бэлтгэл сургуулилт хэвийн үргэлжилнэ” хэмээн мэдэгдлээ.

2020-03-20 16:22

УОК: Сургууль, цэцэрлэгийн хөл хориог ирэх сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа

Улсын онцгой комисс хуралдаж дууслаа. Хуралдаанаар цэцэрлэг, ЕБС, их, дээд сургууль, коллежийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл /2020.03.20/ сунгах шийдвэрийг гаргалаа. 

БСШУС-ын яамнаас сургууль, цэцэрлэгийн хөл, хориог сунгахгүй байх саналыг гаргасан. Харин Эрүүл мэндийн яамнаас нөхцөл байдлыг дүгнэж үзээд хөл, хориог сунгахгүй байх саналыг Улсын онцгой комисст танилцуулсан юм. 

Улсын онцгой комисс шийдвэр гаргахдаа Эрүүл мэндийн яамны саналыг үндэслэсэн байна. 

 




“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө