Э.Мөнх-Очир: Хар тамхи зөөвөрлөж явсан хоёр ажилтан баригдсан даруйдаа надтай холбогдсон

2019-06-10 13:26

Э.Мөнх-Очир: Хар тамхи зөөвөрлөж явсан хоёр ажилтан баригдсан даруйдаа надтай холбогдсон

Бүгд найрамдах Турк улсын Станбул хот дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг түүний жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ саатуулагдсан. Тэд дипломат дугаартай автомашиндаа 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж явсан гэдэг.  Одоо тус хоёр иргэн ХБНГУ-д хоригдон шалгагдаж байгаа билээ.

Энэ хэргийн талаар БНТУ-ын Истанбул хот дахь Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очир сэтгүүлчдэд тодруулга өглөө.

Тэрбээр " Ний нуугүй хэлэхэд монголын ард түмнээсээ уучлалт гуймаар байна. Миний тэргүүлж байсан дипломат төлөөлөгчийн газарт ийм үйл явдал болсонд харамсаж байна. Миний хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор дуудагдсан. Дөрөвдүгээр сарын 3-нд ирсэн. Түүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна. Учир нь ажлаа өгсөн бол Консулын газартай эргэж холбогдоод байдаггүй юм. "Б.Баттүшиг наймдугаар сарын 1-нээр томилогдоод есдүгээр сараас Истанбул дахь Консулын газар ажиллаж эхэлсэн.

Ажлаа сайн гүйцэтгэж байсан. Хувь хүнийх нь хувьд би сайн мэдэхгүй. Консулын газрын хувьд энд байгаа яам, тамгын газрын жолооч шиг жолооч гэсэн албан тушаал байдаггүй. Эрдэнэбилэг гэдэг хүн ирэхдээ Аж ахуйн эрхлэгчээр томилогдож ирсэн. Шаардлагатай үед машин барьдаг байсан. Консулын газар ажиллаж буй бүх хүн машиндаа дипломат дугаар авдаг. Хоёр ажилтан баригдсан даруйдаа түүнтэй холбогдсон. Тэр үед би энд байсан. Тухайн үед нь би Герман улсад суух Элчин сайд Д.Ганбат руу утсаар ярьж анхаарал хандуулж өгөхийг хүссэн” гэлээ.

БНТУ дахь Консулын газарт ажилладаг манай улсын хоёр дипломат 70 кг хар тамхины хэрэгт холбогдсон асуудалд хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

Нийт: 22 саналтай

2019-06-10 13:21

Дипломат ажилтнуудын холбогдсон хар тамхины хэргийн талаар Д.Цогтбаатар сайд мэдээлэл хийнэ

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны лхагва гаригийн /2019.06.12/ хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар” мэдээлэл сонсгохоор болжээ.

Тэр дундаа өнгөрсөн Монгол Улсын дипломат паспорттой хоёр иргэн 70 кг хар тамхи тээвэрлэж яваад Герман улсад саатуулагдсан хэргийн талаар онцгойлон мэдээлэх аж.

Хэргийг эргэн сануулбал, Герман улсын Дрезден хотод Консулын газрын ажилтан Б.Баттүшиг түүний жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад цагдаагийнханд баригдсан бөгөөд одоо саатуулагдан шалгагдаж байна.

Б.Баттүшиг нь Туркт суух консулаар ажилладаг 40 орчим настай. Тэрбээр Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан шүүгч Б.Бат-Эрдэнийн хүүхэд бөгөөд тагнуулын газарт ажиллаж байсан гэдгийг Тагнуулын ерөнхий газраас мэдэгдсэн. Харин жолооч С.Эрдэнэбаяр нь Гадаад харилцааны сайд асан Л.Болд, Д.Цогтбаатар нарын жолоочоор ажиллаж байсан гэх мэдээлэл бий.




Өнөөдрийн бүх нислэгүүд хойшиллоо

19 цагийн өмнө

Шуурхай мэдээ