Д.Нарангэрэл: Хоёроос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзнэ

Д.Нарангэрэл: Хоёроос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзнэ

Өнөөдөр ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хүмүүс бие, биедээ аль болох ойртохгүй, хүрэхгүй, шүргэлцэхгүй байх нь халдвараас сэргийлэх хамгийн найдвартай арга гэдгийг хэлсэн юм.

Тэрээр:

"Өмнө нь бид таван хүнийг нэг дор байвал бөөгнөрөл гэж үзнэ. Тиймээс аль болох 5-аас дээшгүй хүн 1,5-2 метрийн зайнаас харилцах ёстой гэж зөвлөж байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн хоёроос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзэхээр болж байна. Тиймээс хоёр хүн хоорондоо 2 метрийн зайнаас харилцаж байх шаардлагатай гэлээ. Учир нь хөдөлгөөний хязгаарлалт, зайн хязгаарлалт гэсэн хоёр арга нь энэ өвчнийг тархахаас сэргийлэх хамгийн гол аргууд юм." гэлээ.

Дэлхийн улс орнуудад хүмүүс бие биедээ хүрэх шүргэлцэх нь өвчнийг тархаах гол шалтгаан болоод байгаа тул дэлхий даяар хөдөлгөөн, зайн хязгаарлалтыг баримтлахыг ДЭМБ-аас уриалж байгаа аж.

Мөн тэрбээр "Ажиглалтаас гарсан хүмүүс гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлана. Гэхдээ эмнэлэгт гурван удаа даван шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гаргана.

Баримтлах дэглэм нь:

Тухайн иргэн өөрийгөө гэртээ тусгаарлахаас гадна ажиглана,

Гар утсандаа байршил тогтоогчийг байнга асаалттай байлгана,

Өөрийн халуунаа өдөрт хоёр удаа үзэж, харьяалах эмчид утсаар болон цахимаар мэдээлнэ,

Хэрвээ өвчний шинж тэмдэг илэрвэл 119,103, 80086829 зэрэг утсанд мэдээлэх ёстой.

Гэрээсээ гарахыг хориглоно. Гэр бүлийн гишүүнтэй ойр байхгүйг хичээх

Хэрвээ тухайн иргэд гэрээсээ гадагшаа гарах, интернэтээ унтраасан тохиолдолд Зөрчлийн тухай

Хууль болон Эрүүл мэндийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

Мөн энэ хүмүүсийг сум, дүүргийн засаг захиргаа болон хүчний байгууллага хамтран гэртээ 14 хоног байхад нь хяналт тавина" хэмээн хэллээ.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө