Дорнод аймагт хээрийн түймэр гарч 320 га талбай шатжээ

Дорнод аймагт хээрийн түймэр гарч 320 га талбай шатжээ

Дорнод аймгийн Булган сумын төвөөс урд зүгт 30 км-т Хулсан шанд багийн “Бууралын-Айраг” гэдэг газарт өчигдөр хээрийн түймэр гарчээ. Түймэрт 320 га талбай шатжээ.

Мөн өчигдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т Ингэт багийн “Даамайн гүүр” гэдэг газар ой, хээрийн түймэр гарч 13 га ойн талбай шатсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тиймээс иргэдэд хаврын хуурайшилттай үед:

  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
  • Дууссан гал асаагуур зэргээ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.