“МИАТ” ТӨХК-ийн дэд захирал асан Н.Энхбаатарын 600 сая төгрөгийн авлигын асуудал НОТЛОМЖГҮЙ болжээ

“МИАТ” ТӨХК-ийн дэд захирал асан Н.Энхбаатарын 600 сая төгрөгийн авлигын асуудал НОТЛОМЖГҮЙ болжээ

“МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал асан Н.Энхбаатарыг бусдаас их хэмжээний авлига авсан гэх асуудлаар АТГ-аас 2018 оны  долдугаар сард саатуулан шалгаж эхэлсэн. Түүнийг 30 хоног саатуулсны дараа өмгөөлөгчийнх нь хүсэлтээр батлан даалтад гарган шалгаж эхэлсэн байдаг.

Нэг хэсэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан тэрбээр Монголын нэр бүхий томоохон бизнесменээс 600 сая төгрөгийн авлига авсан гэх хэрэгт сэжиглэгдэн, шалгагдсан юм. Н.Энхбаатарыг 600 сая төгрөгийн гэнэтийн орлогын эх үүсвэрээр тайлбарлаж чадахгүй байгаа талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв.

Мөнхүү хөшигний ард “Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцын хүн болох ““МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал асан Т.Тамирыг харлуулах, албан тушаалаас нь буулгах ажилд Н.Энхбаатар  хэт их оролцсон. Тийм учраас улс төрийн зорилгоор түүнийг хилс хэргээр саатуулсан” гэх яриа ч гарч байв.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “МИАТ”  төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал асан Н.Энхбаатарын бусдаас их хэмжээний мөнгө авлигад авсан гэх асуудал ньмөрдөн байцаалтын явцад НОТЛОГДООГҮЙ байна. Тэрээр одоогоор шүүхээс уг хэргийг хаах тогтоол гаргах чигийг хүлээж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: EGUUR.MN

СЭТГҮҮЛЧ Ж.МЯДАГБАДАМ




“BONUS BOOST” BSB-д

9 цагийн өмнө