АНУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдвартай хүний тоо БНХАУ-аас давжээ

АНУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдвартай хүний тоо БНХАУ-аас давжээ

АНУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 81943-т хүрч БНХАУ-д албан ёсоор бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоог давсан байна. Ингэснээр АНУ хамгийн олон хүн халдвар авсан орнуудын нэгдүгээрт бичигдэж эхэлжээ.

АНУ-ын муж улс тус бүрээр пүрэв гарагт гаргасан тоон үзүүлэлтээс үзэхэд Нью-Йорк, Нью-Жерси, Калифорнид халдварын олон тохиолдол бүртгэгдсэнээр тус улсын нийт үзүүлэлт БНХАУ-ынхыг давжээ. Харин халдварын улмаас нас баралт АНУ-д 1177, БНХАУ-д 3287, Италид 8215 тохиолдол бүртгэгджээ. 




Өнөөдөр бар өдөр

31 минутын өмнө