У.Хүрэлсүх: НДШ, Хувь хүний ОАТ, ААНОАТ-уудыг тэглэж, ААН-үүдэд урамшуулал, Хүүхдэд 30 мянган төгрөг өгнө

У.Хүрэлсүх: НДШ, Хувь хүний ОАТ, ААНОАТ-уудыг тэглэж, ААН-үүдэд урамшуулал, Хүүхдэд 30 мянган төгрөг өгнө

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх 15.00 цагаас мэдэгдэл хийхээр болжээ.

Ерөнхий сайд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдэгдэл хийх юм байна.

Ерөнхий сайдын дараах шийдвэрүүдийг гаргалаа

  1. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл НДШ-ийг бүрэн тэглэх шийдвэр гаргалаа.
  2. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.
  3. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 1.5 тэрбум төгрөг орлоготой ААН-ийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлж байна.
  4. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл хүндэрсэн ААН-үүд ажлын байраа хадгалвал сар бүр урамшуулал олгохоор боллоо.
  5. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл малчдаас ноолуур худалдан авах зорилгоор 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгохоор боллоо.
  6. 18 нас хүртэлх бүх хүүхдэд сар бүр олгож байгаа 20 мянган төгрөг дээр нэмж 10 мянган олгохоор боллоо.
  7. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнийг литр тутамд ньь 300-400 төгрөгөөр буулгахаар боллоо.