“Тусгаарлах 14 хоног”-оо дуусгаад Нийслэлд иртэл тусгаарлах хугацаа 21 хоног болж өөрчлөгдсөн үү

“Тусгаарлах 14 хоног”-оо дуусгаад Нийслэлд иртэл тусгаарлах хугацаа 21 хоног болж өөрчлөгдсөн үү

Баян-Ѳлгий аймгаас Улаанбаатар хотын орчимд ирсэн хот хоорондын зорчигч тээврийн автобусанд коронавирусийн сэжигтэй нэг иргэн ирсэн тул "Эмээлт" товчоон дээр өнөөдөр 19 цагийн орчимд саатуулсан байна.  Учир нь тус иргэн саяхан Казахстан улсаас ирсэн. Ингээд Баян-Өлгий аймагт тусгаарлагдаж байгаад “тусгаарлалтын хугацаагаа дуусгалгүй” Нийслэлд ирсэн гэх албан бус мэдээлэл байгаа юм. 

Учир нь тэрээр өчигдөр /2020.03.26/-ийн өглөөний 10:00 цагт Өлгий-Улаанбаатар чиглэлийн автобусанд сууж Нийслэлийг зорьсон байна.

Гэтэл өчигдөр /2020.03.26/ 15:00 цагийн орчимд Улсын онцгой комиссын шийдвэр гарч “тусгаарлах хугацаа 21 хоног болгож байна” гэж мэдэгдсэн билээ. Энэ үеэр тус иргэн 14 хоногийн тусгаарлалтын хугацаагаа дуусгаад Улаанбаатар хотыг чиглэн замдаа явсан гэх албан бус мэдээлэл байна.

Учир нь нэгэн иргэн өөрийн facebook хуудастаа энэ тухай “Миний Монголын ард түмэн минь би тэр хүүхэдтэй хамт нэг автобусанд байна.Тэр оюутан 14 хоног гэрийн тусгаарлалтад байж байгаад өчигдөр автобусанд суусан байна. 21 хоногийн тусгаарлалтын шийдвэр өчигдөр үүдээс хойш гарсан биз дээ. тэр хүүхэд өглөө 10 ын автобусанд суусан. сэжигтэй гээд бичиж байгаа тэр хэвлэл мэдээнийхээн үг, үсгээ бодож хэлмээр юм. Та бүхнээс гуйя!!! Битгий буруу зөрүү юм бичиж байгаач” гэжээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө