Тэрбумтан Жак Магийн "Олны хүч оломгүй далай" хандивын ачаа Монголд иржээ

Тэрбумтан Жак Магийн "Олны хүч оломгүй далай" хандивын ачаа Монголд иржээ

“Alibaba” группийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма Афганистан, Бангладеш, Камбож, Лаос, Монгол, Мьянмар, Балба зэрэг улс орнуудад коронавирусийн халдвартай тэмцэхэд нь тусалж амны хаалт, оношлуур, хамгаалалтын хувцас зэргийг хандивлахаар болсноо мэдэгдсэн. 

Тэгвэл өчигдөр /2020.03.27/ Жак Магийн хандивласан 500 мянган ширхэг амны хаалт болон эмнэлгийн хэрэгцээт хэрэгсэл бүхий нийт 4,8 сая юанийн үнэ бүхий ачаа манай улсын хилээр орж иржээ. 

Тус амны хаалт, эмнэлгийн хэрэгслийн хайрцаг дээр “Олны хүч оломгүй далай” хэмээн бичсэн талаар нэгэн иргэн өөрийн твиттер хуудастаа нийтэлжээ.