Г.Уянга: Х.Бат-Ялалт бусдаас мөнгө авч хоёр эмэгтэй зэрэг хөнтөрснөө тайлбарласан нь дээр

Г.Уянга: Х.Бат-Ялалт бусдаас мөнгө авч хоёр эмэгтэй зэрэг хөнтөрснөө тайлбарласан нь дээр

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг айлган сүрдүүлэх аргаар 50 сая төгрөг авсан хэргээр "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Улмаар өчигдөр цагдан хорионы шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Х.Бат-Ялалтыг 30 хоног цагдан хорихоор болсон.

Тэгвэл түүнийг цагдан хорьсон асуудалд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянга өөрийн facebook хуудастаа “МАН-ын Ц.Сандуйн туслахаас Т.Алтаншагай мөнгө авч, хамтрагчаар Х.Бат-Ялалт оролцож эрчүүд тэр бичлэгийг цацсан. Х.Бат-Ялалт хоригдоод байгаа юм байна, бусдаас мөнгө авч хоёр эмэгтэй зэрэг хөнтөрснөө тайлбарласан нь дээр дээ” гэжээ.  

Харин түүний энэхүү мэдэгдэлд УИХ-ын гишүүн Х.Баасанхүү өөрийн твиттер хуудастаа “Бат-Ялалтыг 1 сараар баривчилсан байна. Еөк Баттулгын зөвлөх авгай нар баярлаж байна.Бат-ялалт төрийн ордонд ороод л бичлэг хийгээгүй нь ойлгомжтой.ШИНЭ МАНАН үнэн тэнэгтэж байх шив.50 сая төгрөг Эрка өгөөд өгөөд нөгөөх нь буцааж өгч байсан санагдах.Ичсэн хүн хүн ална гэж энэ дээ” гэжээ.

Г.Уянгын мэдээлэл