12-р ангийн сурагч Харвардын Их сургуульд 100 хувийн тэтгэлэгээр тэнцжээ

12-р ангийн сурагч Харвардын Их сургуульд 100 хувийн тэтгэлэгээр тэнцжээ

"Шинэ Монгол" сургуулийн 12-р ангийн сурагч Э.Намуунгоо дэлхийн топ 10 сургуулийн нэг болох Харвардын их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй тэнцжээ. Энэ талаар охины багш нар өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан баяр хүргэж мэдэгдсэн байна. Э.Намуунгоо нь Олон улсын математикийн олимпиад болох IMC-ээс мөнгөн медаль хүртэж, хот улсын олимпиадад амжилттай оролцож байсан сурагч юм байна.