УБТЗ: Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоолоо

УБТЗ: Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоолоо

Коронавирусийн халдвар манай хойд хөрш ОХУ-д эрчимтэй тархаж байгаа тухай албан мэдээлэл байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Москвад 197 хүн нэмж халдвар авснаас 152 нь залуучууд, 32 ахмадууд, 13 нь хүүхэд байгаа ажээ. Ингээд халдвар авсан хүний тоо 1,000 даваад байгаа гэсэн мэдээлэл байна.

Үүнтэй холбогдуулж манай улс “Алтан булаг” зэрэг боомтуудаа хөөж, явганаар болон бусад хэлбэрээр дотоод гадаадын хүмүүсийг хил нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн. 

Тэгвэл Улаанбаатар төмөр замаас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020.03.29-2020.04.30 ны өдрийг дуустад хугацаанд зогсоосон тул Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэргүүд аялахгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ. 

УБТЗ-ЫН МЭДЭГДЭЛ