БНХАУ-ын сэтгүүлчдийг "тагнан турших үйл ажиллагаа явуулж байна" хэмээн АНУ-аас хөөнө гэж мэдэгдлээ

БНХАУ-ын сэтгүүлчдийг "тагнан турших үйл ажиллагаа явуулж байна" хэмээн АНУ-аас хөөнө гэж мэдэгдлээ

АНУ болон БНХАУ-ын дунд өрнөж буй маргаан үргэлжилсээр байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын төрийн мэдлийн таван хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа явуулах журмыг АНУ-ын засаг захиргаа чангатгасан билээ.

Үүний хариуд БНХАУ-ын эрх баригчид "Хэрэв АНУ нутаг дэвсгэрт нь байрладаг манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хавчиж, хяхсаар байвал хариу арга хэмжээ авахад бэлэн байна" гэж мэдэгдсэн. Түүнчлэн АНУ-ын “The New York Times”, “The “Washington Post”  болон “The Wall Street Journal” сонины зарим сэтгүүлчийн магадлан итгэмжлэлийг цуцлан “БНХАУ болон тус улсын засаг захиргааны тусгай бүс Хонконг, Макаод Амирикийн сэтгүүлчдийг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй” хэмээн Хятадын гадаад хэргийн яам мэдэгдсэн билээ.

Тэгвэл Трампын засаг захиргааны албан тушаалтнууд тус улсад ажиллаж буй Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилчдыг албадан хөөх тухай хэлэлцээрийг эрчимжүүлэхээ мэдэгджээ. Тэд Хятадын тагнуулчид ялангуяа НҮБ дахь хэвлэлийн ажилтнууд АНУ-д тагнан турших  үйл ажиллагаа явуулж байна гэж мэдээлсэн байна.

Түүнчдэн АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагус өөрийн тветтер хуудаснаа "Хятадын коммунист намд ажиллаж буй мэдээллийн хэрэгслүүд суртал нэвтрүүлгийн хэрэгсэл болсон. Тэд “сэтгүүлчид биш "гадаадын агентууд, туршуулууд" гэж өөрийн тветтер хуудаснаа жиргэжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын талыг анх коронавирусийн халдвар илэрч эхлэхэд нь нуун дарагдуулсан. ДЭМБ-д цаг хождож мэдэгдсэн гэж буруутгаж байгаа бол коммунист талаас АНУ-ыг хариу арга хэмжээ шуурхай аваагүй, үл тоосоор халдварыг нэмэгдүүлж байна гэж үзэж байгаа юм. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусийн халдварын улмаас алдагдал амсч буй компаниудад туслах тухай мэдэгдэлдээ “Хятад вирус” гэсэн нь Хятадын эх баригчдын шүүмжлэлийг хүртсэн нь энэхүү маргалдааныг улам хурцатгасаар байна.

Эх сурвалж:NY times, Asian times