Галт тэрэг осолдсоны улмаас нэг хүн нас барж, 127 хүн бэртжээ

Галт тэрэг осолдсоны улмаас нэг хүн нас барж, 127 хүн бэртжээ

Өчигдөр /2020.03.30/ Хятадын төв хэсэгт Хунань мужид хөрсний нуралт үүссэний улмаас зорчигч тээврийн галт тэрэг осолдож, олон зорчигч, ажилтан бэртсэн талаар “AFP” агентлаг мэдээлэв.

Ослын улмаас нэг хүн нас барж, 127 хүн бэртжээ.  Мөн нэг машин шатаж, таван машин онхолдсон байна. Урьдчилсан дүгнэлтээр Хунань мужийн хөдөө хэсэгт үдээс хойш орсон хүчтэй аадар борооны улмаас тус газарт хөрсний нуралт үүссэн байна. 

Хятадын нийгмийн сүлжээ болоод хэвлэл мэдээллийн сайтууд дээр тавигдсан гурван минутын  бичлэгээс харахад дор хаяж гурван машин онхолдсон байдалтай, утаа гарч буй дүр зураг үзэгдэв. Галт тэрэг зүүн өмнөд хэсгийн Жинан хотоос өмнөд хэсэгт орших Гуанжоу руу явж байсан аж. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн аадар борооны улмаас Хятадын өмнөд, зүүн, төв хэсэг хэсгүүд үерт автсан юм.

М.Тэргэл