ДЭМБ: Коронавирус дуслаар халддаг тул амны хаалт зүүх нь вирусээс хамгаалахгүй гэдэг нь ташаа мэдээлэл

ДЭМБ: Коронавирус дуслаар халддаг тул амны хаалт зүүх нь вирусээс хамгаалахгүй гэдэг нь ташаа мэдээлэл

Сүүлийн үед гадаадын болон Монголын цахим сүлжээнд “Коронавирус агаараар бус дуслаар халддаг тул амны хаалт зүүх нь төдийлөн үр дүнтэй биш” гэсэн мэдээллүүд гарах болсон.

Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-аас энэ нь ташаа мэдээлэл бөгөөд вирусээс хамгаалах үр дүнтэй арга бол амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, олон нийтийн газраар явахгүй байх хэмээн мэдэгджээ.

COVID-19-ийг үүсгэдэг вирус нь халдвар авсан хүн ханиалгах, найтаах, ярих үед дуслаар дамждаг. Дуслууд агаарт тогтох боломжгүй, хүнд учир ойр байсан гадаргууд (хана, шал, ширээ, бариул...) очин наалддаг аж. Ингээд бохирдсон гадаргууд хүрсэн хүн ам, хамар, нүдэндээ хүрвэл вирус халддаг. Иймээс амны хаалт зүүснээр нүүр хэсэгтээ хүрэх, халдвартай хүн ханиах үед дусал үсрэх гэх мэт эрсдлээс таныг хамгаална. Мөн уг вирус ялгадсаар дамжин хүнд халдах тохиолдол гарсан тул ил задгай бие засахгүй байх, бохирын цооногийг сайтар ариутгахыг зөвлөжээ.

Эх сурвалж: CNBC